Парист эргүүл хийж явсан цэргийн албан хаагчийг хутгалжээ

Францын нийслэлийн баруун хэсгийн Дефанс дүүрэгт эргүүл хийж явсан цэргийн албан хаагчид бямба гаригт халджээ. Болсон явдлыг харсан хүмүүсийн хэлснээр,түүний хүзүү рүү хутгалсан этгээд хэргийн газраас тэр даруй алга болсон байна.
Цэргийн албан хаагчийн амь насанд аюулгүй гэж францын зэвсэгт хүчний төлөөлөгч мэдээлжээ. Цагдаа нар халдсан этгээдийг эрсээр байна.
“Le Parisien” сонин цагдаагийн байгууллагын учрыг мэдэх хүмүүсийн хэлснийг иш татахдаа,Умард Африкийн гадаад төрхтэй сахалтай залуу энэхүү цэрэг эрд халдсаныг мэдээлжээ.
Цэргийн албан хаагч дүрэмт хувцас өмсөж, зэвсэгтэй явсан бөгөөд Францад хэрэгжүүлж буй террорын эсрэг арга хэмжээний хүрээнд Фефанс дүүрэгт эргүүлхийж явсан байна.
Өнгөрсөн лхагва гарагт английн Лондон хотод Британийн цэргийн албан хаагч Ли Ригбийн амь насыг зэрлэгээр хөнөөсөн бөгөөд эрх баригчид энэх оёр халдлага холбоотой байж болохыг үгүйсгэхгүй байна гэж Францын ерөнхийлөгч Франсуа Олланд мэдэгджээ.
“Холбоотой байж мэднэ, бид бүхий л нөхцөл байдлыг судалж байна” гэж тэр Африкийн холбоо байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан Аддис-Абеба хотод хэвлэлийн хурал дээр хэлжээ.
Африкийн Малиулсын умард нутагт Францын цэргийн ажиллагаа эхлэснээс хойш Францын аюулаас хамгаалах албаныхан энэ оны нэгдүгээр сараас өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа юм.Франц болон түүний төлөөлөгчдөд халдахыг бүх лал шашинтанд уриалсан “Арабын Магриб дахь Аль-Каида” бүлэглэлийн уриалгыг Францын эрх баригчид нухацтай хүлээж авсныг ерөнхийлөгч Олланд түрүүнд нь мэдэгдэж байсан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ