Сонсголын бэрхшээлтэй иргэд мессежээр дуудлага өгдөг болно

Сонсголын бэрхшээлтэй иргэдэд яаралтай тусламжийн дуудлага өгөх харилцааг сайжруулах үүднээс Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Цагдаагийн ерөнхий газар, Монголын сонсголын бэрхшээлтэй иргэдийн үндэсний холбоо хамтран ажиллаж нэгэн чухал үйлчилгээг санаачилжээ.
Энэ үйлчилгээ нь 101, 102, 103, 105 дугаарын утсанд дээр дурдсан бэрхшээлтэй хүмүүсийн өгсөн дуудлагыг мессеж хэлбэрээр хүлээн авах юм. Мөн сонсголын бэрхшээлтэй иргэд тухайн холбоондоо гар утасны дугаараа бүртгүүлэх шаардлагатай аж. Уг үйлчилгээг эхний ээлжинд Улаанбаатарт хэрэгжүүлэх бөгөөд цаашлаад орон даяар нэвтрүүлэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ