Импорт 29.2 хувиар буурсан байна

Хамгийн сүүлийн статистик мэдээллээс харахад импорт 29.2 хувиар буурсанүзүүлэлт гарчээ. Өнгөрсөн наймдугаар сард манай улс 338 сая ам.долларын бараа импортоор авсан байна. Импорт 29.2 хувиар буурсан шалтгааныг задалж үзвэлхөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт өмнөх оноос 546 сая ам.доллараар буурсан байна.

Үүнд машин, механизм, тоног төхөөрөмж, түүний эд ангийн импортын бууралт нөлөөлсөн аж. Мөн барилгын материалын импорт 197 сая ам.доллараар, хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортөнгөрсөн жилийнхээс 193 сая ам.доллараар бага гарчээ. Харин шатах тослохматериалын импорт2015 оны эхний найман сарын байдлаар270 сая ам.доллараар буурсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ