Н.Алтанхуяг гэрчээр оролцож байна

Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Шүүх хуралд Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэрчээр оролцох хүсэлтээ өмнө нь тавьж байсан билээ. Үүний дагуу өнөөдрийн шүүх хуралдаанд тэрбээр гэрчийн мэдүүлэг өгч байна. Олон нийтэд нээлттэй болж байгаа шүүх хуралд гэрчээр оролцсон УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Нүүрс” хөтөлбөр Шинэчлэлийн Засгийн газрын гурван том зорилтын хүрээнд хийгдсэн ажил” гэлээ.

Түүнийг Шинэчлэлийн Засгийн газрын хүрээнд хийсэн ажлаа тайлбарлахад хохирогч талын өмгөөлөгчийн зүгээс асуултанд хариулахыг шаардсан юм. Тэрбээр “Нүүрс” хөтөлбөрийг ярихын тулд эхлээд яаж эхэлсэн талаар нь ярих ёстой гэсэн тайлбарыг өглөө.

Шүүх хурал үргэлжилж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ