АНУ-д гүүр нурсан ослууд гарлаа

Амралтын өдрүүдэд АНУ-д гүүр нурсан хоёр ч осол гарлаа. Баасан гаригт Вашингтон мужийн Маунт Вернон хотодорон нутгийн цагааророй 19 цагийн орчимд гүүр нурсан томоохон осол гарчээ. Энэ гүүр Скажит голын дээгүүр дамнадаг аж. Гүүр нурах үеэр гол руу дотор нь нийт гурван хүн сууж явсан хоёр машин унасан бөгөөд азаар хүний амь эрсдээгүй байна.

Гүүр нурсаны улмаас гол руу машинтайгаа “ниссэн” хүмүүсийг аварсан талаар “Agence France-Presse” мэдээллээ. Тэдгээр хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийнх нь байдал тогтвортой байгаа аж. Нурсан гүүр Сиэтл хотоос 90 км орчим зайтай оршдог аж. Энэ хэргийн шалтгааны талаар холбогдох байгууллагууд болон эрх баригчид ямар нэгэн тайлбар одоогоор хийгээгүй байгаа аж. Өдөр бүр энэ гүүрээр ойролцоогоор 70 мянган машин явж өнгөрдөг талаар “KING5” мэдээлж байна.

Харин бямба гаригт тус улсад гал тэрэг гүүрэн дээр осолдсон томоорон хэрэг гарсан байна. Энэ осол Миссури мужид гарчээ. Ослын улмаас долоон хүн нэлээд хүндхэн шархдаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Осолшөнө дунд гарсан тухай эх сурвалж мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ