Түүхэн шинэ романы нээлт боллоо

Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Д.Жамьянгийн "Чингис, Өгөдэй, Хубилай сэцэн хаан"-ы романы нээлт Хүүхдийн төв номын санд боллоо.

Тус романууд нь ижил өнгө, загвартай бөгөөд бүх номын дэлгүүрүүдэд зарагдах аж. Зохиолч Д.Жамьян “Таван романаа ардчилал эхэлснээс хойш оюуны эрх чөлөөтэй болоод хүмүүс нээлттэй бичдэг болсноос туурвиж эхэлсэн. Романаа зөн билгийн аргаар бичсэн ба энэхүү урсгал Монголын уран зохиолд нэвтрээгүй байсан” хэмээлээ.

Мөн Боловсрол соёл шинжлэх ухааны яамны мэргэжилтэн Ц.Цэндсүрэн “Өнөөдрийн Хубилай хааны ойг тэмдэглэж байгаад Д.Жамьян гуайн олон жил энэ асуудлыг хөөцөлдөж, зүтгэж хүсэж шаардаж явсны зүтгэл хэмээн” онцоллоо.

Тэрээр сэтгэлзүйн, эротик,цэргийн хэлмэгсдийн тухай гээд олон төрлийн чиглэлээр бичдэг ба нийт 18 роман бичжээ.

Д.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ