Номын сангийн тухай хуультай боллоо

“Номын сангийн тухай хууль”- ийг хүлээн авах хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр хүүхдийн номын ордонд болов. Энэ үеэр хүүхдийн номын ордны захирал Б.Оюунбилиг “Хүүхдийн төв номын сан хэмээн” шинэ нэртэй болсныг дуулгахад бяцхан хүүхдүүд баяртайгаар хүлээн авлаа. Энэхүү үйл ажиллагаанд оролцсон хүүхдүүд мөрөөдлийн номын сангийнхаа зургийг зуран хүндэт зочдод бэлэглэсэн юм.

Номын сангийн хуулийн ажлын хэсгийн даргаар ажилласан Улсын их хурлын гишүүн Ё.Отгонбаяр зочдын дунд байсан ба тэрээр бяцхан хүүхдүүдэд хандан “ Хүүхдийн шинэ номын сан барих ажлыг хөөцөлдөн улсын төсөвт мөнгийг нь суулгахаа” амласан. Мөн тэрээр " БСШУЯ-ны ажилтнууд болон номын сангийн удирдлагуудад газраа хурдан шийдээд зурагаа түргэн боловсруулаарай хэмээн үүрэг” өглөө.

Д.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ