Бразилд хоёр сая литр шатахуун хадгалж байсан агуулах шатжээ


Бразилийн Рио де Жанейро хотоос холгүйхэн орших шатахуун агуулж байсан зургаан том агуулах дэлбэрч, ойр хавьдаа байсан бүхий л объектуудад их хэмжээний хохирол учруулжээ. Гал гарахыг нүдээр үзсэн гэрчүүдийн ярьж буйгаар гал дээшээгээ 50 метрийн өндөрт ноцож хэдэн километрийн алсаас ч харагдаж байсан гэнэ. Гал дэндүү өндөр температуртайгаас гадна их хэмжээгээр асч байсан тул гал сөнөөгчид ойртож чадахгүй их уджээ.
Уг агуулахад ойролцоогоор хоёр сая литр түлш байсан аж. Бразилийн Засгийн газар энэ хэрэгт хэдийн мөрдлөгө явуулж эхэлсэн байна. Хотын захиргаанаас гал гарсан газраас холгүйхэн орших хорооллын хүн амыг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргажээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ