Саудын Арабт мөргөлийн үеэр 220 хүн амиа алдлаа

Исламын шашинтнуудын хаж мөргөл шашны чухал зан үйлийн нэг байдаг. Жил бүр хаж мөргөлийг үйлдэхээр Саудын Арабын Мекка хотноо олон орны исламын шашинтнууд цугладаг юм. Харамсалтай нь хаж мөргөлийн үеэр олон хүний амь үрэгддэг. Тав хоногийн турш үргэлжлэх мөргөлийн үеэр өндөр настай, бие муутай мөргөлчид таалал төгсөхөөс эхлүүлээд террорист халдлага хүртэл үйлддэгдэж олон зуун хүний амийг авдаг. Тэгвэл 21-нд эхэлсэн хаж мөргөлийн үеэр 200 хүн амиа алдсан харамсалтай явдал болжээ.

Мекка хотоос хоёр милийн зайд орших Минт хэмээх дагуул хотод чөтгөрийг чулуугаар шидэж хөөх зан үйлийг үзэхээр цугласан олон мянган мөргөлчдийн ойролцоох барилгын гурван багана нурснаас болж 200 хүн амь насаа алдаж 450 гаруй мөргөлчид гэмтэж бэртэн эмнэлэгт хүргэгджээ. Хүнд шархтнууд олон байгаа тул амиа алдагсдын тоо нэмэгдэх магадлалтай байгаа гэнэ.

2006 онд болсон хаж мөргөлийн үеэр 364 хүн амиа алдсан гашуун түүх бий. Тэгвэл Саудын Арабт дахин олон зуун мөргөлчин амиа алдсан тохиолдол ийнхүү гараад байна.

Уламжлалт Хаж мөргөлийн ёслол жил бүрийн энэ үед тохиодог бөгөөд Саудын Арабын Мекка хотноо таван өдрийн турш үргэлжлэн явагддаг. Таван өдрийн турш үргэлжлэх Хаж мөргөлийн үеэр олон тооны шашны зан үйлийг үйлддэг бөгөөд эдгээр зан үйлүүд нь тухайн хүний нүгэлт сэтгэлийг ариусгах, мөн исламын шашинт ахан дүүсийн ариун холбоо, тэгш эрхийг эрхэмлэн билэгддэг байна. Энэ жил Хаж мөргөлийн үеэр ойролцоогоор 2 сая гаруй хүн Мекка хотноо ирсэн бөгөөд Саудын Арабын зүгээс мөргөлийн үеэрх аюулгүй байдлыг хангах үүднээс 100 000 албан хаагчдыг гарган ажиллуулж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ