Си Зиньпин АНУ-д иргэний агаарын онгоцоор очжээ

БНХАУ-ын дарга СиЖиньпин АНУ-д "Air China" компанийн ердийн иргэний агаарын тээврийн онгоцоор очсон талаар "The South China Morning Post" мэдээлэв. БНХАУ-ын ГХЯ-ны Ёслолын албаны дарга асан Лу Пэйсины тайлбарласнаар Хятадын лидер "Boeing 747-400" онгоцоор явжээ.

Онгоцыг тусгайлан бэлтгэж, салонд нь зочны өрөө, унтлагын өрөө, ажлын өрөө хийсэн байна. Си Жиньпин нислэгээр зорчихдоо "Air China" компанийн B-2447 ба B-2472 дугаартай хоёр онгоцны нэгийг ашигладаг ба нислэгийн дараа онгоцыг өөрчилж, ердийн зорчигчдын онгоц маягаар ашигладаг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ