Брэд Питт тархины хорт хавдар туссан байж магадгүй

Холливудын алдарт жүжигчин Брэд Питт тархины хорт хавдар туссан байж магадгүй хэмээх мэдээлэл цацагдаж эхлээд байна. Түүнд тархины хорт хавдрын шинж тэмдгүүд ихээхэн илрэх болсон байна. Тархины хорт хавдар туссан хүн ухаанаа алдаж, таньдаг хүмүүсээ огт танихгүй болдог аж. Энэ талаар жүжигчин Брэд Питт хэлэхдээ “Надад заримдаа найзуудыгаа огт танихгүй байх тохиолдол бий. Үүнд манай найзууд гомдоллодог ” гэжээ.

Тэрбээр тун удахгүй бүрэн шинжилгээнд хамрагдах юм. Жолигийн хүнд хагалгааны дараа Брэд Питт ярилцсан хүнийхээ царайг мартах болсон гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр өмнө нь ярилцаж байсан хүнээ таньж байгаа мэт дүр эсгэдэг байсан гэж ярьжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ