ОХУ Сирийн нутагт агаарын цохилт өгч эхэллээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины гарын үсэг бүхий Оросын зэвсэгт хүчин хилийн чанадад цэргийн ажиллагаа явуулах тушаал гарсанаар ОХУ-ын арми Сири дэх "Исламын улс" алан бүлэглэлийн эсрэг агаарын цохилтыг эхлүүлсэн байна. Сирийн томоохон хот болох Хомсын ойролцоох алан хядагчдын байрлалд агаараас анхны цохилтыг өгчээ. Мөн Сирийн бусад бүс нутгууд дахь "Исламын улс" бүлэглэлийн байрлалуудад хүчтэй агаарын цохилт хийсээр байгаа аж.

Энэ нь Афганистаны дайнаас хойш манай хойд хөршийн гадны улсын нутаг дэвсгэрт цэргийн ажиллагаа явуулж байгаа анхны тохиолдол юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ