Энэ өдөр дэлхийд: Скотч бий болжээ

Скотч бол целлофанд суурилсан наадаг туузын нэг төрөл бөгөөд “Scotch”, “ScotchTape” бол ЗМ корпорацын худалдааны бүртгэгдсэн тэмдэг юм.

1923 онд Ричард Дрю гэдэг хүн техникийн зориулалттай цаас үйлдвэрлэдэг “Minnesota Minning and Manufacturing” компанид (одоо энэ компани ЗМ нэртэй юм) ажилд орж, ус нэвтэрүүлдэггүй гадаргуугийн салбарт судалгааны ажиллагаа явуулж, гялгар уутны туршилт хийж байжээ.

Туузыг боловсронгуй болгох ажил 5 жил орчим үргэлжилж, 1930 онд л “шотландын”гялгар туузны эхний хуйлаас туршилтыг амжилттай давсан байна.

1930 оны тавдугаар сарын 27-нд Ричард Дрю өөрийн бүтээл болох нэвт гэрэлтдэг туузыг патентжуулжээ. Дэлхийн анхны скотч нь каучук, тос болон целлофанд суурилсан давирхайгаар хийсэн байна. Энэ нь ус нэвтрүүлдэггүй, нэлээд температурыг даадаг байжээ. Эхлээд хүнсний бүтээгдэхүүн орооход хэрэглэж байсан байна.

1932 онд Жон Борден гэдэг хүн скотчийг боловсронгуй болгожээ. Дараа дараачийн жилүүдэд бусад боловсронгуй болгосон скотч гарч, нэр төрөл нь олширсон байна. Өнөөдрийн байдлаар ЗМ компани 900 гаруй нэрийн скотч үйлдвэрлэдэг ажээ.

С.Инда



СЭТГЭГДЭЛ БИЧИХ