Р.Бурмаа: Халх гол эрүүл бүс болж, 400 сая ам.долларын мах экспортлох боломж бүрдэнэ

Хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулах “Халх гол чөлөөт бүс” байгуулах тухай асуудла нийгмийн дунд багагүй маргаан үүсгээд байгаа билээ. Иймээс энэ асуудлаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Төрийн нарийн бичгийн дарга болон Өргөдлийн байнгын хорооны дарга нарын хамтаар мэдээлэл хийлээ. Мөн "ХҮН" нам, Халх голын сумын иргэдийн төлөөлөл оролцлоо. ХХАА-н сайд Р.Бурмаа мэдээллийнхээ эхэнд, Халх гол чөлөөт бүс байгуулах шийдвэр гарснаас хойш тус бүстэй холбоотой олон талын судалгаа, шинжилгээг зохих байгууллагуудын хамтаар хийж байгаа гэдгийг хэллээ.

Манай улс Хөдөө аж ахуйн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татан, эдийн засгийг солонгоруулах, эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх , өндөр технологийг нутагшуулах, ажлын байрыг нэмэгдуүлж, бүс нутагт дэд бүтцийг хөгжүүлэх , улмаар Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод туссан зорилтын хүрээнд УИХ, Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай тогтоол баталсан билээ.

Энэ талаар ХХАА-н сайд Р.Бурмаа мэдээлэлдээ "Монгол Улсын Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгох талбайн хэмжээ 51 сая га газар.Одоогийн байдлаар Дорнодаймагт5.4 сая га нь оногдож байгаа юм. Газрын тосны бүтээгдэхүүн хувааг гэрээгээр 9 аж ахуйн нэгжид олгосон талбай нь зөвхөн Дорнод аймгийн газар нутгийн44 хувийг эзэлж байна. Халх голын бүс нутгийг хөрсний үүц сайтай бүс нутаг. Тиймээс хамаагүй эвдэж, тариалалт хийж болохгүй гэж үзэх хэсэг байдаг. Харин судалгаагаар 4-5 дугаар хэсгийн тариалангийн бүс байдаг байна. 270 мянга га газрыг газар тариалангийн бүсэд ашиглаж болно гэсэн судалгаа байдаг байна. Үүнийгээ хамгийн түрүүн эдийн засгийн эргэлтэд оруулахаар тооцоолжээ.

Хадлангийн зориулалтаар 2015 онд 68 мянган га газрыг олгожээ. Хэрвээ чөлөөт бүс байгуулвал хуулийн дагуу шилэн данс нээж олон нийтэд ил болгох юм байна. Монгол Улсын эдийн засагт онцгой ач холбогдолтой энэхүү чөлөөт бүсийг байгуулах хэрэгцээ шаардлага, учир шалтгаан болон одоо байгаа нөхцөл байдлын талаар зарим тоо баримт, судалгааг танилцууллаа.

Халх гол чөлөөт бүсийн хил хязгаарыг 500 мянган га-р тогтоож цаашид түүнийг хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн загвар, шинжлэх ухаанд суурилсан байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр заасан байдаг. Мөн Засгийн газрын шийдвэрээр Халх гол чөлөөт бүсийг хөгжүүлэх хэд хэдэн чиглэлийг тодорхойлж өгсөн байдаг. Эдгээр баримт бичгүүдэд дурдсанаар Халх гол чөлөөт бүсэд тариалан хийхдээ тэг технологийг мөрдүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тэрээр танилцуулгадаа “Дэлхийн зах зээл дээр үхрийн махны үнэ өссөөр байна. Өнөөдрийн байдлаар, БНХАУ-д үхрийн махын бөөний үнэ 1 кг нь 8.5 доллар буюу 17 мянган төгрөг байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн 5 жилд тус улсад үхрийн махны үнэ 2 дахин өссөн байна. Үхрийн махны экспортоор дэлхийд тэргүүлдэг Бразил улс дэлхийн махны экспортын 20 хувийг буюу 1.2 сая тн мах дангаар нийлүүлж, 5.7 тэрбум ам.доллар-ыг улсынхаа эдийн засагт нийлүүлж байна.

Монгол улс 2014 оны байдлаар 1.5 сая долларын махны худалдааг бусад орнуудтай хийжээ. Энэ нь 21 мянган.тонн мах гэсэн үг юм. Харин Халх гол чөлөөт бүс нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн малын өвчингүй эрүүл бүс болсноор Зүүн бүсэд эдийн засгийн цонх бий болж тус бүсийн махны хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй 400 сая ам.долларын мах экспортлох боломж бүрдэж байна” гэлээ.

Халх гол чөлөөт бүстэй холбоотойгоор гарсан зарим асуудлуудад Р.Бурмаа сайд хариулт өгч байх үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болон О.Содбилэг нарын гишүүд орж ирэн Халх гол чөлөөт бүстэй холбоотой асуулт асууж хариулт авлаа. Н.Номтойбаяр гишүүн энэ үеэр, Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэнгийн хамтаар өнгөрсөн өдрүүдэд Халх гол чөлөөт бүс байгуулагдах гэж буй газар нутагт очиж, нутгийн иргэдтэй уулзсан тухайгаа хэлэв. Мөн тэрээр

-Эдийн засгийн үр засгийн үр өгөөж нь юу вэ? Чөлөөт бүсийн тухай хуулийн заалтаар 500 мянган ам.доллараас дээш хөрөнгө оруулалт татвараас чөлөөлөгддөг?

-Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас авах хуулийн дагуу явна. Гэхдээ Чөлөөт бүсийн тухай хуулийн 15.1 “Чөлөөт бүсэд ажиллах хүч гадаадаас авах, мэргэжилтэн ажиллуулахад Гадаадаас ажиллах хүч авах, гадаадад гаргах тухай хуулийн 4.1.4-дэхзаалт хамаарах юм. Энэ нь “Эдийн засгийн үйл ажиллагааны салбар байгууллагын нийт ажиллагсдынтоог гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаарангадаадаас авах ажилтан авах хэмжээг тодорхойлно” гэж заасан. Хөдөө аж ахуйн салбарт зохицуулалт бусад хуулийн дагуу явна.Халх голын чөлөөлт бүсэд нийт ажилчдын 3/1 нь гадаадын ажиллах хүч байх заалт Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн.Энэ нь бусад хуулиар зохицуулагдсан.Энэ жил өвөлжилт хүндэрч болзошгүй учир хадлан бэлтгэхэд онцгой анхаарч байна. Газрын эзэмших өмчлөх ашиглах гурван харьцаа байдаг. Энэ эрх нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжид хамаарна. Газрыг түрээсээр ашиглуулахыг УИХ-ын хүрээнд шийдвэрлэнэ. Чөлөөт бүсийн захирагч, Засаг дарга, сайд нарт энэ эрх байхгүй. Халх голын чөлөөт бүсийн төсөлд шинэлэг зүйл их байгаа” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ