УБ-Замын-Үүд чиглэлд том оврын автобус зорчдог боллоо

Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд том оврын автобусаар иргэд маргаашнаас эхлэн зорчих боломжтой боллоо. Өмнө нь Улаанбаатар Замын-Үүдийн чиглэлд том оврын тээврийн хэрэгсэл бараг явдаггүй, энэ чиглэлд зорчихдоо иргэд ихэвчлэн галт тэрэг болон хувийн унаагаар зорчдог байсан билээ.
ЗОРЧИХ ХУВААРЬ:
Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх зорчигч тээврийн төвөөс
Улаанбаатар - Замын-Үүд чиглэлд 20:00 цагаас,
Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд 18:00 цагаас автобус хөдлөх юм байна.
Зорчих тасалбарын үнэ
Том хүн 39,000 төгрөг
Хүүхэд 19500 төгрөг.
Зорчих тасалбарыг онлайнаар болон Баянзүрх, Сонгинохайрхан зорчигч тээврийн төвүүд Нарантуул, Төмөр замын төв буудал дахь билетийн кассаар тус тус худалдана. Тасалбараа урьдчилаад 30 хоногийн өмнө ч бичүүлэх боломжтой юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ