Помпей хараал хийдэг

Помпей хотоос түүхийн эд өлгийн зүйлс хулгайлж байсан жуулчид айхтар хараалд идэгдэхээс айгаад тэдгээрийгээ буцаах болжээ. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд эртний хотоос хулгайлагдсан зүйлсийг агуулсан 100 орчим илгээмжийг ирүүлсэн байна. Тайлбар хийсэн захидлуудад Помпей хотоос эд зүйл хулгайлснаар тухайн хүмүүсийн аж амьдралд олон тооны асуудлууд үүссэн гэдгийг өгүүлсэн аж. Помпей хотын судалгааг хариуцаж буй Массимо Озанна өөрт нь хүмүүс жижигхэн хөшөөнүүд, шавар сав суулга болон хавтан зэргүүдийг илгээдэг хэмээн ярив. Нэг испани хүн хүрэл хөшөөг ирүүлжээ. Тэр хөшөө тэдний гэр бүлийг салгасан байна. Өдгөө Озанна буцаагдсан үзмэрүүд болон дагалдах захидлуудаар үзэсгэлэн гаргахаар бэлтгэж байгаа аж.

Помпей хот дээд тэнгэрээс хараагдсан гэж хүмүүс үздэг билээ. Домог яриагаар бол Везувий галт уул бурхдын тааллаар сэрж, эргэн тойрноо галдан шатаасан гэдэг. Тус хотын ариун барилга, байгууламжуудыг нураасан хүмүүсийг гэсгээхээр энэхүү хатуу шийтгэлийг ногдуулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ