Ливан руу алан хядагчид пуужингаар довтлов

Ливаны нийслэл Бейрут хотруу ням гаригт алан хядагчид гурван пуужин хөөргөлөө. Халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж, хоёр хүн шархаджээ. Сүүлийн жилүүдэд харьцангуй тайван байсан Ливанд Хезболлагийн хэт даврагсад халдлага үйлдсэн болохыг нутгийн телевиз мэдээлсэн байна.
Уг халдлагын тайлал нь энгийн. Ливан улс Сиритэй хил залгаа оршдог бөгөөд Хезболлагийн тэргүүн Хассан Насрала Дамаскийн удирдагч Башар Аль Асадыг дэмжихээ мэдэгдэж, ийнхүү Ливанд цохилт өгчээ.
Байдал хурцадвал Сирийн босогчид зөвхөн иргэний дайн гэлтгүй хилийн чанадад байлдах шаардлага тулгарч байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ