Эрх бүхий албан тушаалтнууд байгаль хамгаалагчтай хамтран баавгай агнажээ
Баян-Өлгий аймгийн Алтай сумын нутагт орших тусгай хамгаалалттай Ёлт гэх газраас энэ сарын 12-нд хүрэн баавгай агнасан хэрэг гарсан байна.Тус хэргийг Алтай сумын байгаль хамгаалагч Б, Ёлтын тусгай хамгаалалттай газрын улсын байцаагч С, Алтай сумын засаг дарга Ш болон тус сумын иргэн М,С,Д нар хамтран үйлджээ.Тэд улсын тусгай хамгаалалттай газраас баавгай агнаснаа хүлээн зөвшөөрсөн байна. Тэдгээр хүмүүсээс “Сайга”,“Карбин”, “СКС” маркийн буу, баавгайн арьс, махыг хураан авч Баян-Өлгий аймгийн цагдаагийн хэлтэст шилжүүлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ