Ховд аймагт “Икэлийн эгшиглэн” уралдаан болно
Ховд аймгийн олон ястан, баруун Монгол түмнийхээ давтагдашгүй өв соёл, ардын уламжлалт урлагийг дэмжих, сурталчлах, хүүхэд залуус, хойч үедээ өвлүүлэн үлдээх, тэдний авьяас чадварыг нээн илрүүлэх, ардын авьяастнуудыг төрүүлж, урамшуулан дэмжих зорилгоор “Ихэлийн эгшиглэн” шилдэг морин хуурч шалгаруулах 10 дахь уралдааныг зохион байгуулж байна. Уралдаанаар шилдэг морин хуурч, шилдэг цуурчин, товшуурчин, доомборчин зэрэг язгуур урлагийн зэмсэгийн төрөл болон бий билгээчин, хөөмийчдийг шалгаруулна.
Энэ удаа 2006 оноос хойш зохион байгуулж ирсэн шилдэг морин хуурч шалгаруулдаг “Ихэлийн эгшиглэн” уралдааныг олон төрөлтэйгөөр өргөтгөн зохион байгуулж байна.
Хэзээ, хаана:
Уралдаан Ховд аймгийн Манхан суманд 2015 оны 10 дугаар сарын 30, 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд сумын Соёлын төвд зохион байгуулна.
Уралдаанд оролцох:
Уралдаанд Ховд аймгийн сум бүрээс 16 хүртэл хүний бүрэлдэхүүнтэй баг оролцоно. Үүнээс ардын авьяастнууд 14 хүн (морин хуурч, болон дээр нэрлэсэн язгуур урлагийн төрөл багтана) ахлагч 1, жолооч 1 байна. Уралдаанд зөвхөн ардын авьяастан оролцоно. Мэргэжлийн болон энэ чиглэлээр суралцаж буй оюутан оролцохгүй.
Уралдааны төрөл ба байр:
ТөрөлХүүхэд Насанд хүрэгчид
Морин хуур (Хамтлаг)1, 2, 3-р байр 1, 2, 3-р байр
Морин хуур (Гоцлол)1, 2, 3-р байр 1, 2, 3-р байр
Товшуур (тууль, магтаал), хөөмийн төрөл Тэргүүн байр, Тусгай байр
Цуур, доомборын төрөлТэргүүн байр, Тусгай байр
Бий биелгээ1, 2, 3-р байр 1, 2, 3-р байр
Жич:
Хүүхдийн ангилалд 7-оос дээш 16-аас доош насны хүүхэд оролцоно.
Товшуур, цуур, доомбор нь язгуур урлагийн төрөлтэй хосолж болно.
Зохион байгуулалт:
Оролцогчдын тоо, хязгаар: 16 сумаас (1 сумаас 16 хүн хүртэл) 256 хүн, аймгийн төвөөс 25 хүртэлх хүн. Нийт 281 хүн.
Оролцогчдыг уралдааны урд өдөр бүртгэж мандат олгоно.
Уралдааны нээлтийн үйл ажиллагаанд Соёлын төвийн жүжигчид дэмжин оролцох ба ард иргэдэд нээлттэй үзэж сонирхуулна.
Уралдаант шалгаруулалт 2 өдөр үргэлжилнэ. 2 дахь өдрийн орой нь шалгарсан ардын авьяастнуудын “Гала” тоглолтыг зохион байгуулна.
Гала концертын үеэр УИХ-ын гишүүд, хүндэт зочид, дэмжигчид уралдааны шагналыг гардуулна.
Зохион байгуулалт:
Оролцогчдын тоо, хязгаар: 16 сумаас (1 сумаас 16 хүн хүртэл) 256 хүн, аймгийн төвөөс 25 хүртэлх хүн.
Оролцогчдыг уралдааны урд өдөр бүртгэж мандат олгоно.
Уралдааны нээлтийн үйл ажиллагаанд Соёлын төвийн жүжигчид дэмжин оролцох ба ард иргэдэд нээлттэй үзэж сонирхуулна.
Уралдаант шалгаруулалт 2 өдөр үргэлжилнэ. 2 дахь өдрийн орой нь шалгарсан ардын авьяастнуудын “Гала” тоглолтыг зохион байгуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ