“Цөмөөхэй” балетад оролцох хүүхдүүдийн бүртгэл эхэллээ

Монгол улсад хоёр дахь жилдээ тоглогдох “Цөмөөхэй” балетад оролцох хүүхдүүдийн бүртэл эхэлсэн байна. Тоглолтонд балетын мэргэжлийн уран бүтээлчдээс гадна тоглолтонд оролцох хүсэл сонирхолтой хүүхдүүдийг оролцуулж дүр бүтээлгэх ба бүртгэлд 8-15 насны хүүхдүүд хамрагдах боломжтой юм байна. Бүртгэл 2015 оны 11-р сарын 5-ны өдөр өдөр үргэлжилж, МУГЖ Д.Алтанхуяг болон балетын мэргэжлийн багш нар сонгон шалгаруулал явуулж, энэ жилийн “Цөмөөхэй баатрууд”-ыг шалгаруулах нээ. Сонирхсон хүүхдүүд ДБЭТ-ын касс болон “Монголын балетын хөгжил сан” фейсбүүк хуудсаар анкет, мэдээлэл авч болох гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ