Сирид Ираны генерал алагджээ

Исламын хувьсгалын манаа корпусын (ИХМК) бригадын генерал Реза Хавари Сири дэх “Исламын улс” бүлгийн эсрэгявуулсан байлдааны ажиллагааны үеэр өнгөрсөн шөнө амь үрэгдлээ” гэж баасангаригт Ираны Фарс агентлаг дамжуулсан байна. Ийнхүү сүүлийн хоёр хоногт Сирид амь үрэгдсэн Ираны цэргийн албан хаагчдын тоо найман хүн болжээ.

"Сирийн зэвсэгт хүчний зөвлөх, «Фатемиюн» дивизийн бригадын генерал Реза Хавари террористуудтай Сирийн армийн хийж байсан байлдаанд Хама мужийн хойд хэсэгт амь үрэгдлээ” гэж агентлаг тодруулжээ.

Фарс агентлаг мэдээнд амь үрэгдсдийн тухай ИХМК-ын төлөөлөгч батлан мэдээлсэн гэжээ. Амь үрэгдэгсдийн дунд ерөнхийлөгч асан Ахмадинежадын бие хамгаалагч байсан офицер Бакери Нияраки байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ