Японд "Dreamlinе" онгоц дахин нислэгээ эхлүүллээ


Японы “ANA” буюу “All Nippon Airways” компанийн нислэг өнгөрөгч хоёрдугаар сараас эхлэн цуцлагдаад байсан. Дээрх нислэгүүдийг онгоцны тэжээлийн аппаратны гэмтэлтэй холбоотой хэмээгээд шалгаж дуустал бүх Боинг 787-ын бүх нислэгийг хориглосон.
Харин өнөөдрөөс эхлэн шалгалтад орсон онгоцуудыг нислэг үйлдэхийг албан ёсоор зөвшөөрч ямар нэг гэмтэл байхгүй гэсэн байна. Дахин эхэлж байгаа нислэг Токиогийн Ханаде олон улсын нисэх онгоцны буудлаас Саппоро хот руу нислэг хийжээ. Нислэгийн үед ямар нэгэн гэмтэл доголдол гараагүй хэмээн нислэгийн багийнхан мэдээлж байна. Энэ өдөртөө "Dreamline" Боинг 787-ын 17 онгоц нислэг үйлдэж байгаа юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ