Техаст их хэмжээний үеэр бууж гурван хүн амиа алджээ

АНУ-ын Техас мужидхүчтэй шуурга болон аадар борооны улмаас үерийн гамшиг учирчээ. Одоогийн байдлаар үерийн улмаас гурван хүн нас барсан тухай "Yahoo news" мэдээлж байна. Түүнчлэн Техас мужийн Сан-Антонио хотод хүчтэй шуурганы үеэр цахилгааны сүлжээнд доголдол гарснаар 12 мянган хэрэглэгч гэрэл, цахилгаангүй болжээ.

Аадар борооны улмаас Техас мужийн гол, мөрөн эргээ халин үерлээд байгаа бөгөөд үерийн бүсээс оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна. Сан-Антонио хотод үерийн усны төвшин зарим газраа 1.2 метр давж үерлээд байгаа бол олон улсын нисэх онгоцны буудлын орчимд үерийн усны түвшин 25 см-т хүрсэн хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.1998 оноос хойг энэ нутагт ийм их хэмжээний үеэр болж байсангүй.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ