Серб хоньчин баавгайг сүхджээ

Серб хоньчин баавгайн халдлагаас өөрийгөө хамгаалж, хонинуудаа аварч чаджээ. Үүний дараа хоньчин эмнэлэгт хүргэгдсэн байна.

Хоньчин эр сүрэг рүү нь дайрсан баавгайг жуулчны сүхээр сүхджээ. Тийнхүү 48 настай Блажо Грковичийг хонио хариулж явахад, ойгоос гэнэт баавгай гарч ирээд, түүн рүү дайрсан ч, Гркович самбаа алдаагүй байна.

“Юу болсныг сайн санахгүй байна. Бутан дундаас гарч ирсэн баавгай над руу дайрч, харин би түүнийг хэд хэдэн удаа сүхдсэн юм байх. Би түүний толгойг бараг тас сүхдсэн хэмээн ярьцгааж байна лээ” гэж хоньчин өгүүлжээ.

Тэр араатантай үзэлцэхдээ, хоёр гар, хоёр мөр, толгойгоо уруулсан байна. Гэвч одоо түүний амь насанд аюулгүй ажээ. Гркович 12 өдрийн дараа эмнэлгээс гарна гэж эндхийн эмч нар хэлсэн байна.

Грект өлсгөлөн баавгайнууд зөгийн аж ахуйд бараг өдөр бүр халддаг байна. Идэх юм эрж туйлдсан амьтад хот газар бараадах нь ихэсчээ.

Орост Камчатка мужид гурван баавгай идэх юм эрэн, оршуулгын газрыг түйвээсэн явдал ч гарсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ