Хятадын 100 юань шинэчлэгджээ

Хэдэн сая долларын үнэ бүхий хуурамч юанийг гүйлгээнд оруулсантай холбогдуулан БНХАУ-ын төв банк 100 юанийн мөнгөн дэвсгэртээ шинэчилж, гүйлгээнд оруулжээ. Хятадын төв банк хамгийн том мөнгөн дэвсгэртийнхээ шинэ загварыг даваа гарагт танилцуулсан бөгөөд өчигдөр гүйлгээнд оруулж, банкууд шинэ юаниар үйлчилж эхэлсэн байна.
Тус улс одоогоос 10 жилийн өмнө мөнгөн дэвсгэртээ шинэчилж байжээ. 100 юань нь одоогийн ханшаар 16 орчим доллартай тэнцэж байгаа юм. Хятадын Төв банкны мэдээлснээр 100 юаний шинэ дэвсгэрт нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан 7 нууцлалтайгаар хэвлэгдэж байгаа юм байна.Шинэ мөнгөн тэмдэгт нь өмнөхөөсөө илүү тод улаан өнгөөр бүтээгдсэн бөгөөд нүүрэн талдаа БНХАУ-ын анхны удирдагч Мао Зедуны инээмсэглэж буй хөргийг нийтэлсэн бол ар талдаа парламентын ордныг дүрсэлжээ.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ