Фэйсбүүк дислайк товчлууртай болно

Есдүгээр сарын 15-нд болсон танилцуулгын үеэр фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Цукербэрг /Mark Zuckerberg/ үзэгчдэд хандан нэгэн таатай мэдээллийг хүргэсэн билээ. Ер нь хүмүүс бусдад тохиолдсон зовлонг нь ойлгож байгаагаа хэрхэн илэрхийлэх вэ? Үүнээс үүдэлтэйгээр олон хүмүүс дислайк товчлууртай болохыг тэднээс хүсдэг байсан нь мэдээж. Тэгвэл энэ зүйл бодит биелэлээ болж байгааг тэрээр олон нийтэд зарласан байна. Удахгүй үүнийг туршилтын журмаар үйлчилгээндээ нэвтрүүлэх аж.

Анх 2009 онд лайк товчлуур гарч ирснээс хойш дислайк товчлууртай болох санал байнга ирдэг байж. Мэдээж хэн нэгний гунигтай мэдээнд лайк дарах нь зохимжгүй, мэдрэмжгүй үйлдэл хэмээн харагддаг нь үнэн. Хүмүүс дислайк товчлуурыг өөрсдийг нь залхаасан, зар сурталчилгаанд дургүйцлээ илэрхийлсэн, хэн нэгэн нас нөгчсөн зэрэг үнэхээр таагүй үйл явдал, үйлдлүүдэд ашиглаж болох юм. Эсвэл найзынхаа, хэн нэгний өдөр тутмын энгийн мэдээлэлд бүр ямар ч зорилгогүйгээр дардаг болж ч магад. Тэр бүү хэл, нэгнийхээ мууг үзэх гэсэн сөрөг үйлдэлдээ хүртэл ашиглахыг үгүйсгэх аргагүй. Гэвч дислайк товчлуурын хэрэгцээ фэйсбүүкчдэд зайлшгүй шаардлагатай нь гарцаагүй үнэн билээ.

Г.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ