Anonymous-ын хакерууд Исламын улсын эсрэг “дайн” зарлалаа

Исламын улс бүлэглэл Францын Парис хотод болсон террорист халдлагын талаар мэдээлсэн дүрс бичлэгээ цацсан. Тэдний хэлснээр дараагийн бай бол АНУ-ын Вашингтон хот. Хэт даврагчид халдлагаа Вашингтонд зохион байгуулахаа мэдэгдсэн. АНУ-ын зүгээс уг мэдэгдэл гарсны дараагаар бичлэгийг шалгах ажиллагааг явуулж буй аж. Мөн алан хядах ажиллагаа явуулж болзошгүй учир бэлэн байдалд байгаа юм байна.
ISIS буюу Исламын улс бүлэглэлийн хийсэн мэдэгдлийн дараагаар Anonymous нэртэй хакерын бүлэг мэдэгдэл хийсэн. Тэд Парист болсон халдлагын дараа Исламын улс бүлэглэлд дайн зарлаж буйгаа мэдэгдээд байгаа нь энэ юм. Youtube сүлжээнд өөрсдийн мэдэгдэлээ гаргасан бөгөөд томоохон кибер халдлагыг хийх болно гэсэн юм. Энэ нь Исламын улс бүлэглэлийн үйл ажиллагааг сулруулахад оршино гэдгээ ч хэлж байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ