Ц.Оюунбаатар сэтгүүлчдэд талархал илэрхийлжээ

Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын Онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар “Зууны мэдээ” сонины хамт олонд болон сэтгүүлчдэд талархал дэвшүүлжээ.

Энэхүү талархалд "“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилчид хэвлэлийн бага хурал хийж, энэ үеэр иргэн С.Эрдэнэ шатамхай шингэн ашиглан өөрийгөө галдан шатаахыг оролдож, өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгөд ноцтой аюул учруулах нөхцөл үүсгэсэн байна. Энэ үед “Зууны мэдээ” сонины хамт олон Галын аюулгүй байдлын тухай хуулиар хүлээсэн үүрэг, байгууллагын дотоод журам, ОБЕГ-ын зүгээс тавигдсан шаардлагыг ханган ажиллаж, эрдэнэт хүний амь нас эрсдэх, галын онцгой аюул нүүрлэх, их хэмжээний хохирол амсах, олон иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирох зэрэг олон эрсдлээс сэргийлж ажилласанд Онцгой байдал эрхэлсэн сайдын хувьд талархал илэрхийлж байна.

Танай туршлагаар бүх аж ахуй нэгж, албан байгууллага аливаа гамшиг осол, галын аюулаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, гамшгийн үед ажиллах тоног төхөөрөмж, галын хор бэлдэх, ажилчиддаа осол гамшгийн үед ажиллах дадал олгох, сургалт явуулах ажлыг тогтмол гүйцэтгэж байхыг анхааруулж байна" гэсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ