“Улаанбаатарт үйлдвэрлэв-2015” үзэсгэлэн худалдаа эхэллээ

#333333; font-family: 'Helvetica Neue', Helvetica, Arial, sans-serif; line-height: 22px; text-align: justify;">Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс жил бүр жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгч захиалагчтай холбож өгөх зорилгоор “Улаанбаатарт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай. “Улаанбаатарт үйлдвэрлэв - 2015” үзэсгэлэн худалдаа өнөөдөр эхэлж байгаа бөгөөд энэ сарын 22 хүртэл “Мишээл экспо” төвд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ