Японы халим агнуурын хөлөг онгоцнууд Антарктидыг зорилоо

Японы халим агнуурын хөлөг онгоцнууд шинжлэх ухааны судалгаа хийх үүднээс Антарктидыг зорилоо. Олон улсын хууль дүрмээр бол халимны агнуурыг хүлээн зөвшөөрсөн байдаг.

Гэвч 2014 онд Олон Улсын Шударгатны Шүүх Антарктидад ан агнуур хийхэд шинжлэх ухаан хамаагүй ба энэ үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй гэсэн билээ.

Байгаль орчины идэвхитэй үйл ажиллагаа явуулагчид энэхүү халим агнуурын хөтөлбөрийг хүнлэг бус үйл явдал гэсэн. 2014 онд Япончууд уг шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж ямар ч халим авлахгүй гэдгээ мэдэгдсэн ч өмнөд туйлд халимны ан хийсэн.

Тодруулбал номхон далайн орчимд бага хэмжээний халимны агнуур явуулсан юм. Японы загас агнуурын агентлаг даваа гарагт олон улсын шүүхийн дүрмийг хүндэтгэх бөгөөд энэ жил Антарктидаас 333 халим барина гэдгээ илэрхийлсэн. Энэ нь өмнөх жилийнхүүдээс гурав дахин бага тоо болно. Япончууд үүнийг хуульд харшилсан зүйл биш хэмээн тайлбарлаж байгаа бөгөөд халимны махыг дайвар бүтээгдэхүүн болгон ашиглана гэдгээ мөн илэрхийлжээ.

8 мянган тоннын жинтэй “Нисшин Мару” болон гурван бага хэмжээтэй хөлөг онгоц Японы зүүн өмнө зүгийн Шимоносэкигээс хөдөллөө. Шимоносэкигийн хотын захирагч Томоаки Накао хөлөг онгоцнуудын багийнханыг үдэж гаргах ёслолын үйл ажиллагааны үеэр багийнханд амжилт хүсч баяртай байгаагаа илэрхийлжээ. Японы загас агнуурын агентлаг энэхүү агнуур дараа жилийн гуравдугаар сар хүртэл үргэлжлэх болохыг хэлсэн байна.

Б.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ