Тосон, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авахын учир

Тосон, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах талаар судалгаа хийж, ан амьтаныг нь хамгаалах талаар идэвхи санаачлага гарган ажиллаж байсан эрдэм шинжилгээний ажилтан амиа алдав. Бусдын гарт амиа алдсан байх магадлалтай тэрхүү эрдэм шинжилгээний ажилтан юуны тулд амиа өгөв. Энэ асуултын хариултыг хүн бүхэн эрж, хайж, үнэнийг нэхэж байна. Бид энэ удаа Тосонбумбыннуруунд оршин нэн ховор хийгээд ховордсон ан амьтадын талаар та бүхэнд хүргэж байна. Эрдэм шинжилгээний ажилтан Т.Лхагвасүмбэрэлийн хичээл зүтгэл талаар өнгөрөх ёсгүй гэдэгт дуу хоолойгоо бид энэхүү нийтлэлээр хүргэж байна. Тосонбумбын нурууг яагаад тусгай хамгаалалтад авах ёстойг та эрэгцүүлж ббодно гэдэгт итгэж байна. ан амьтад ч гэсэн амьдрах, нутаглах нутаг хэрэгтэй. Учир нь тэдгээр амьтад эх орны баялагийн үнэт зүйл мөн юм.

Цоохор ирвэс

Манай улс цоохор ирвэсийн тоогоор дэлхийд хоёрдугаарт ордог бөгөөд цоохор ирвэс нь нэн ховордсон амьтан гэсэн ангилалд багтдаг. Цоохор ирвэстэй улс орнууд нь ирвэсийг хамгаалж, түүний нутагладаг өндөр уулын экосистемийг хадгалж үлдэхийн тулд манай улс сүүлийн 20 жил цоохор ирвэсийг хамгаалахын төлөө идэвхитэй ажиллаж ирсэн билээ.

Үл баригдагч, нууцлаг цоохор ирвэс нь Монголын газар нутгийн нөхцөлтэй адил буюу дэлхийн хамгийн хүнд, зэлүүд нутагт тархан нутагладаг бөгөөд Говийн элсэн цөл болон Алтайн бүсийн уулархаг нутагт 1,000 орчим цоохор ирвэс байдаг.

Монгол улс нь цоохор ирвэсийн тоогоор дэлхийд Хятадын дараа буюу хоёрт ордог. Өнөөгийн байдлаар цоохор ирвэсийн тоо 12 улсад нийт 3900-6400 орчим байна.

Саяхан, эдгээр 12 улсын засгийн газрын төлөөлөгчидКиргиз улсын нийслэл Бишкек хотод чуулж, цоохор ирвэсийг аварч, өндөр уулын экосистемийг хадгалж үлдэх Даян дэлхийн шинэ санаачлага болон Даян дэлхийн цоохор ирвэсийн экосистемийг сэргээх хөтөлбөрийг дэмжлээ.

Өнгөрсөн жил Монгол болон бусад бүсийн улсууд хэд хэдэн удаа уулзсан ба, анх удаа эзэмшил, улс төрийн эрмэлзлийг хамгийн дээд түвшинд хүргэж, салбар хоорондын шийдлийг олоххөтөлбөрийг боловсруулсан юм. Дэлхийн барын санаачлага нь энэхүү улсуудад төрийн бус байгууллагаар удирдуулсан нэгдсэн бус оролцоог засгийн газраар удирдуулсан цогц ажил хэрэгт чиглүүлэхэд туслалцаа үзүүллээ.

Монгол дахь цоохор ирвэсийн ач холбогдол

Цоохор ирвэс нь 2012 оны Монгол Улсын Амьтны тухай хуульд зааснаар “нэн ховор” амьтаны ангилалд багтдаг. “Уулын сүнс” гэгч хочтой энэхүү өвөрмөц муур нь хүний нүдэнд маш цөөхөн харагдсан байдаг ба хүн, малтай зэрэгцэн амьдарч буй газар нутгийнхаа төрх байдлын индикатор болж өгдөг. Цоохор ирвэсийн газар нутаг нь ус, усан цахилгаан, ашигт малтмал, мал дээр суурилсан амьжиргаа болон эко аялал жуулчлалыг дэмжих гэх мэт орон нутгийн эдийн засагт нэн чухал ач холбогдолтой юм.

Түүнийг оршин тогтноход хүн хамгийн их аюулыг учруулж байна. Хятад улсын үслэг эдлэлийн болон уламжлалт эмчилгээний салбарын эрэлтийг хангах зорилгоор, Монгол улсад цоохор ирвэсийн арьс болон ясны төлөө хулгайгаар ангуучилж байна. Хэтрүүлэн агнах болон тэдний идэшийг агнаснаар цоохор ирвэс болон малчдын хооронд зөрчилдөөн үүсдэг.. Цоохор ирвэсийн уламжлалт идэш тэжээлийх нь тоо багассанаар мал сүрэг рүү дайрах болсон ба харин малчид өөрсдийн малыг хамгаалахын тулд цоохор ирвэсийг агнаж байна.

Монгол улсын уул уурхайн салбарыг дэмжих авто болон төмөр зам гэх мэт дэд бүтцийн хөгжил ч мөн сөрөг нөлөө үзүүлж байна. Тухайлбал, Монголын өмнөд болон баруун бүсэд барьж буй автоболон төмөр зам нь цоохор ирвэс, түүний идиштэжээлийн экосистемийг хэсэгчлэн хувааж байна.

Монголын шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Б. Мөнхцог “Монгол болон Төв Азийн өндөр уулын экосистемийн тэргүүн араатан болох цоохор ирвэс нь бусад нэн ховордсон амьтад болон тэдгээрийн амьдрах орчныг багтаасан бүсийн гол төлөөлөл болж байгаа юм” хэмээн өгүүлж байна.

Орос улсын цоохор ирвэсийн тоо толгойг дахин сэргээх, Хятад улсын цоохор ирвэсийн генийн урсгалыг хадгалахын тулд Монгол улсын цоохор ирвэсийн тоог хамгаалж, хадгалах нь маш их ач холбогдолтой юм. Энэхүү нэн ховордсон амьтад болон түүний орчинг хамгаалан авч үлдэх нь экосистемийг тогтвортой зохицуулах, уур амьсгалын өөрчлөлтөд зохицох үүгээрээ дэлхийн хүн амы дөрөвний нэгд цэвэр үс бий болгоно гэсэн үг юм.

Цагаан зээр

Дэлхийд болон Монгол оронд тархац нутаг нь хамгийн олон тоогоор сүрэглэн амьдардаг зэрлэг салаа туурайтан бол цагаан зээр юм. Цагаан зээрийн эрийг ооно, эмийг шаргачин, төлийг янзага гэж нэрлэдэг. Оонын ороо арванхоёр дугаар сарын дунд үед орж наймаас 13 шаргачин хураан хээлтүүлж, шаргачин нь зургаан сар орчим хээлээ тээгээд зургадугаар сард янзгалдаг.

1940 өөд оны үед Монгол оронд дөрвөөс таван сая толгой байсан цагаан зээр 1970-1980 онд тоо толгой, тархац нутаг нь эрс багасчээ. Энэ нь цэргийн хүнс болон экспортонд гаргах, үйлдвэрлэлийн зориулалтаар их хэмжээгээр агнасан мөн нутгийн ард иргэд ч махыг нь ашиглах зорилгоор жилд 150-200 мянгыг агнаж байсантай холбоотой. Нөгөө талаас жил дараалан ган зуд болж байсан ч нөлөөлсөн юм. Харин 1994 онд нэг зэрэг АН-2 онгоц ашиглан тооллого хийж Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн нутагт 2,5 сая зээр байгааг тогтоож, 1997 онд авто маршрутаар Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн нутагт хоёр сая цагаан зээртэй гэдгийг баталсан.
БОНХЯ, Дэлхийн банк, Голландын Засгийн газар “Nemo-2” төсөл, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, ШУА-ийн Биологийн хүрээлэн удирдлага зохион байгуулалтаар хангаж, санхүүжүүлэн Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээг 2009 онд хийсэн. Энэ нөөцийн үнэлгээгээр цагаан зээрийг өмнөх онуудынхтай харьцуулахад Сүхбаатар аймагт дөчин нэгэн хувиар илүү буюу 476970 буюу 500000 мянган толгой байна гэсэн дүн гарсан.

Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1-р хавсралтаар цагаан зээрийн ооно 500000, шаргачин 550000 төгрөгөөр экологи-эдийн засгийн үнэлгээ нь тогтоогдсон.

Сүүлийн жилүүдэд зүүн аймгуудад малын гоц халдварт шүлхий өвчин ихээр гарах болсон бөгөөд түүний буруутанаар цагаан зээрийг тогтоогоод байгаа. Цагаан зээр цөөрөх бас нэг шалтгаан нь түүний эзэмшил бүс нутаг улам бүр хумигдаж, амьдрах орчиноос нь шахаж байгаатай холбон тайлбарлаж байна.

Янгир

Дэлхий дээр найман зүйлийн зэрлэг ямаа байдаг. Түүний нэг нь янгир бөгөөд манай улсын Алтайн өвөр говь болон Хангайн гол нуруу, Хөвсгөлийн зарим уулсын ойн бүсээс дээшхи асга хадаар нутагладаг. Эрэгчинг тэх гэнэ.Тэх арагшаа махийсан 75-140 сантиметр урт эвэртэй, биеийн урт нь 130-160 сантиметр, жин нь 100-150 килограмм, өндөр нь сэрвээгээрээ 70-110 сантиметр хүрнэ. Янгир хээлээ зургаан сар орчим тээж, тавдугаар сарын дунд үеэр төллөн, голдуу нэг хааяа ихэр ишиг гаргана. Янгир бол ангийн ховор чухал амьтан бөгөөд Монгол оронд агнахыг хориглож дархан цаазтай болгожээ. Жил бүр Засгийн газрын зөвшөөрлөөр тодорхой тооны янгир агнах эрхийг аж ахуйн нэгжүүдэд олгодог. Янгир ямаа ихэвчлэн хоёроос таван тоотойгоор сүрэглэх боловч хүйтрэх тусам сүргийн доторх янгирын тоо ихэсч өвлийн улиралд 20-иос дээш толгойгоор сүрэглэдэг онцлогтой. Өндөр хадтай уулын оройд сүүдэр бараадан зогсож аюул ослоос сэрэмжилнэ. Шилжилт хөдөлгөөн хийх талбай нь ихдээ л 66.6 хавтгай дөрвөлжин километр байдаг. Нутгийн анчдын ярианаас үзвэл, янгир ямар ч чимээ сонссон доошоо л чиглэн харна уу гэхээс дээшээ хардаггүй аж.

Алтайн аргаль

Аргаль угалз буюу Алтайн аргаль манай улсын Алтай, Говь-Алтай, тэдгээрийн салбар уулс, Зүүнгар болон Алтайн өвөр говь, Өмнөговь, Дорноговийн бэсрэг уулс, Төв халхын тал хээрийн уулс, Хан хөхийн болон Хангайн хөвчийн нуруу, түүний өмнө бэлийн уулсаар хэсэгчилсэн тархацтай. Хөвсгөлийн хорьдол нурууны Нарийн бэлтэс, Арсайн голын эхээр хэсэгхэн газар тасархай популяци бий.

Хэнтийн баруун, өмнө захын зарим уулсад түр хугацаагаар нүүдэллэн үзэгдэнэ. Монголын умар хязгаараас өмнөд хязгаар хүртэл уулын тайга, уулын ойт хээр, хээр, цөлийн бүс, бүслүүрт тархана. Өндөр нам уулс, аараг толгод, довцог, манхан элс зэрэг бартаа сархиа, нугачаа бүхий ой модгүй газар идээшилнэ.

Аргалийн тоо толгой сүүлийн 10 орчим жилд Хөвсгөл, Сүхбаатар аймагт аргаль хонины тоо толгой харьцангуй тогтмол, харин тархац нутгийн хэмжээ 9.7-8.9 дахин нэмэгдсэнээс Говьсүмбэр аймагт тархац нутгийн хэмжээ гурав дахин, Төв аймагт хоёр дахин, Баянхонгор, Дорноговь, Баян-Өлгий, Увс аймгуудад нэгээс хоёр дахин нэмэгдсэн ч Хэнтий, Ховд, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь аймагт аргаль хонины тархац нутгийн хэмжээ нэгээс гурав дахин багассан болохыг тогтоожээ.

Цөл, хээрт задгай ус, бэлчээр бүхий байршил нутагт мал бэлчээрлэх, уул уурхай эрхлэх, хатуу хучилттай зам тавьж бэлчээр тусгаарласнаас үүдэн дайжиж, зайлж байна. Байршил нутаг малын бэлчээртэй давхцаж хавчигдан шахагдах үзэгдэл түгээмэл байгааг судлаачид тэмдэглэж байна.

Цастай хүйтэн өвөл хөгширсөн угалз, төл олноор хорогдоно. Цөл, хээрт цангаж үхэх тохиолдол байдаг. Сүүлийн жилүүдэд аргалын тархац нутагт уул уурхайн баялагийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрс ихэссэн, тусгай зориулалтаар агнах тоо хэмжээ өссөн нь аргалийг хорогдоход хүргэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ