Путин Холбооны Зөвлөлд илгээлтээ танилцуулав

Ерөнхийлөгч улс орны байдлын тухай, төрийн дотоод, гадаад бодлогын үндсэн чиглэлүүдийн тухай улс төр-эрх зүйн программын шинжтэй баримт бичгийг өчигдөр Холбооны Зөвлөлд танилцуулав.

Владимир Путин 58 минут үргэлжилсэн үгээ “Бид хамтдаа заавал амжилтад хүрнэ” гэсэн үгээр дуусгасан юм. Бид Турк, Ойрхи Дорнод, террорын тухай ерөнхийлөгчийн хэлсэн үгээс голыг нь иш татан хүргэж байна.

“Бид зэвсэг хангинуулахгүй, гэхдээ Турк улс оросын иргэдийн амь насыг бүрэлгэснийхээ хариуд зөвхөн өргөст хэмх төдийхнөөр өнгөрөхгүй”

“Бидний өөрсдийн хувьд болон дэлхий нийтийн хувьд осолтой, хийрхэсэн, цухалдсан хариу үйлдэл гаргахыг биднээс хүлээгээд нэмэргүй... Ийм явдал болохгүй. Өөрийн орны өмнө, ард түмнийхээ өмнө хүлээж буй хариуцлагадавын өмнө бидний үйл ажиллагааны үндэс байх болно” гэж тэр онцлон тэмдэглэжээ.

“Гэвч манай иргэдийн амь насыг бүрэлгэж, цэргийн жигшүүрт гэмт хэрэг үйлдсэнээр тэд өргөст хэмх юмуу барилгын хийгээд бусад салбарын ямар нэг хязгаарлалт төдийхнөөр өнгөрнө хэмээнхэн нэгэн хүн бодож байгаа бол,тэд маш их эндүүрч байгаа хэрэг. Тэдний юу хийснийг нь бид бас дахин дахин сануулж байх болно. Ингэхдээ юу хийх хэрэгтэйгээ бид мэдэж байна”.

“Тэд яахаараа ингэснийг бид огт ойлгохгүй байна. Ямар ч асуудал, бидний олж хараагүй ямар ч зөрчлийг огт өөр аргаар шийлдвэрлэж болно оо доо. Түүгээр ч зогсохгүй, манай орны хувьд хамгийн эмзэг асуудлуудаар ч бид хамтран ажиллахад бэлэн байсан. Тэдний холбоотнуудын хийхийг хүсээгүй зүйлийн талаар ч урагш дорвитой алхам хийхэд бэлэн байсан юм”.

“Туркт хэн хулгайн газрын тосоор мөнгө олж байгааг бид мэдэж байгаа”

“Чухамхүү энэ мөнгөөр зандалчид хөлсний этгээдүүдийг элсүүлж, манай иргэдийн эсрэг, Франц, Ливан, Мали улсын иргэдийн эсрэг чиглэсэн аймшигт террорын ажиллагаа үйлдэж байгаа юм ”.

“Гэхдээ туркийн ард түмэн сайхан сэтгэлтэй, ажилч хичээнгүй, авъяаслаг улс. Туркт бидэнд эртний, итгэлтай анд нөхөр олон бий. Бид тэднийг Сирид манай цэргийн албан хаагчдын амь насыг бүрэлгэсний шууд хариуцлагыг хүлээх ёстой өнөөдрийн эрх баригч дээд бүлгийнхний тэр хэсэгтэй огт адилтган үзээгүй шүү гэдгийг тэд мэдэх ёстой”.

“Олон улсын терроризмтай тэмцэхийн тулд террорын эсрэг нэг хүчирхэг фронт байгуулах хэрэгтэй”.

“Сирид манай зэвсэгт хүчин давын өмнө Оросын төлөө тулалдаж байгаа юм”

“Сирид төвлөрсөн террористуудын зүгээс бүдэнд онцгой аюул учирч байна, тэдний дунд Орос, ТУХН—ийн орнуудаас гаралтай хүмүүс цөөнгүй бий, тэд мөнгө, зэвсэг авч, хүчээ хуримтлуулж байгаа, хэрвээ тэнд бэхжиж, ялалт байгуулвал, айдас хүйдэс, үзэн ядалт дэгдээхээр, тэслэж дэлбэлж, хүмүүсийг алж хядаж, шаналгаж зовоохын тулд манайд ч гарцаагүй хүрч ирнэ”.

Терроримзын аюул ихсэж байна

“Ялангуяа дэлхийд хил хязгаар хэрэг дээрээ нээлттэй байгаа нөхцөлд ганцхан улсын хүчээр олон улсын терроризмыг ялах аргагүй. Харин террористууд санхүүгийн байнгын тэтгэлэг авч байгаа үед ард түмнүүдийн бас нэг шинэ нүүдэл болж байна”.

“Яагаад ийм явдал болсон, хэн өөрт тааламжгүй дэглэмүүдийг зайлуулахаар хүсч байсныг бид мэдэж байна”.

“Зандалчдыг нуга дарахад бидэнд бараг 10 жил шаардагдсан. Бид Орост ирсэн террористуудыг шилжүүлэн өгсөн. Гэвч нуугдаж үлдсэн этгээдүүдийн эсрэг одоо болтол эвлэршгүй тэмцэл хийж байгаа ч, энэ хорлол өнөө болтол байсаар л байна”.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ