Чили, Аргентинд галт уул идэвхжиж байна

Чили, Аргентиний хилийн ойролцоо галт уул идэвхжилтэд орж уулын ойролцоох иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэллээ. Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр 3000 гаруй хүнийг тухайн бүс нутгаас нүүлгэн шилжүүлж эхлээд байгаа юм. Чилид сүүлийн 48 цагийн дотор айлууд нүүж эхэлсэн гэнэ. Идэвхжсэн галт у уулыг Копахуе гэдэг бөгөөд олон жилийн турш унтсан галт уул гэгдэж байгаад сүүлийн жилүүдэд бага багаар идэвхжилт явагдаж эхэлжээ.
Хоёр орны удирдагчид болон холбогдох албаныхан галт уулыг дэлбэрч ихээхэн хор хохирол учруулж мэднэ хэмээн сэрэмжилж байгаа. Уул 2965 метрийн өндөртэй бөгөөд сүүлийн өдрүүдэд үнс нурамтай утаа цацаж эхэлсэн байна. Галт уулаас оргилох утаа тортог дээгээ 1.5 км орчимд цацагджээ. Галт уул идэвхжих нэг шалтгааныг байнгын газар хөдлөлт чичиргээ мэдрэгдэж байдагтай холбоотой хэмээн тайлбарлаж буй. Учир нь энэ бүс нутагт газар хөдлөлөт чичиргээ мэдрэгдэх нь элбэг.
Энэ галт уул өнгөрсөн арванхоёрдугаар сараас эхлэн аажим аажмаар идэвхжиж байгаа хэмээн орон нутгийн иргэд мэдээлсэн юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ