Саакашвили Гүржид буцаж очно гэдгээ мэдэгдэв

Гүржийн ерөнхийлөгч асан Михаил Саакашвилийн иргэний харъяаллыг хассан хэдий ч, миний үндэсний харъяалал болон эх орноо гэх сэтгэлийг маань хэн ч өөрчлөхгүй гэж мэдэгджээ. “Намайг баривчилна гэж надад байнга хэлдэгбайсан. Ийм нөхцөлд би эх орноо орхин явахаас аргагүйд хүрсэн юм. Тэгээд л би Гүржийн адил мөн тийм тэмцэл өрнөж байгаа Украин руу явсан хэрэг... Тэд (гүржийн эрх баригчид – ред.) миний паспортыг хурааж болох ч,хэн ч миний үндэсний харъяаллыг хурааж авахгүй,Гүржийг хайрлах хайр сэтгэлээс минь хэн ч намайг татгалзуулахгүй. Бид заавал буцаж очиж, хамтдаа ялалт байгуулна” гэж Украины Одесс мужийн одоогийн тэргүүн мэдэгдсэн байна. Түүний хэлсэн үгийг гүржийн телевизийн сувгуудаар нэвтрүүлжээ.
Гүржийн ерөнхийлөгч Георгий Маргвелашвили Саакашвилийг Украины харъяат болсонтойхолбогдуулан гүржийн харъяатаас хасах тухай зарлигттүрүүнднь гарын үсэг зурсан юм.Тийнхүү одоо Одесс мужийн тэргүүн Гүржид улс төрийн намын удирдагч байж болохгүй ажээ.
Саакашвили 2013 оны арваннэгдүгээр сард тус орны шинэ ерөнхийлөгч Маргвелашвилийгалбан тушаалдаа орсны дараа Гүржийг орхин яван юм. Тэгээд 2015 оны тавдугаар сарын 30-наас Одесс мужийн захиргааны даргаар томилогдсон билээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ