Сирид Оросын нисэх хүчин олон цистерн, хүнд даацын машин устгажээ

Сүүлийн нэг хоногт оросын Су-34 нисэх онгоцууд Сирид террористуудын автомашины хоёр цуваанд агаараас цохилт өгснийг ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Ингэснээр Ракка, Алеппо суурингийн ойролцоо 40 хүртэл тооны автоцистерн болон нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэхээр өөрчлөн тоноглосон хүнд даацын машиныг устгасан байна.
Долоо хоногийн хугацаанд оросын агаар-сансрын хүчин Хмеймимийн нисэхийн баазаас 431 удаа нислэг үйлдэж, 7 муж дахь террористуудын 1458 объектод цэгчилсэн цохилт өгчээ.
Үүнээс гадна, түлшшахах 12 станц, нефтийн найман орд болон нефть-хийн цогцолбор, түүнчлэн шингэн тээвэрлэгч 170 машиныг устгасан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ