Хүүхэд төрүүлэхээсээ цагийн өмнө л жирэмсэн гэдгээ мэджээ

Энэ америкэмэгтэй 47 настайдаасанаандгүйээж болсон байна.
Цөс өвдөж байна гэсэн Жуди БрауныгБеверлигийн эмнэлэгт хүргэжээ. Цөснийчулуу намайг зовоогоод байдаггэж тэр үзлэгийн өмнө хэлж байжээ. Гэвч түүнийг жирэмслээдсүүлчийн сардаа байгаа юм байнагэсэн оношийгэмч нар өвчтөнд хэлсэн тухайамерикийн радио өргөн нэвтрүүлгийн АВСстанц мэдээлжээ.
Тэгээд эмэгтэй нэг цагийн дараа 3,7 кг жинтэй охинтой болсон байна.
“Эмч нар намайг үзээд, та зүв зүгээр,харин жирэмсэн юм байна, удахгүй төрнө” хэмээн хэлсэн гэжЖуди сэтгүүлчдэд ярьжээ.Эмэгтэйн хэлснээр, энэ мэдээ түүнийг яалт ч үгүйцочирдуулсан аж.
Учир нь Жуди нөхөрт гараад 22 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд тэд хүүхэдтэй болохыг мөрөөдсөөр иржээ. Тэгээд тэр өдий насандаанөхрөөсөө хэзээ ч хүүхэдтэй болохгүй юм байна гэж бодох болсон байна. Тэрээр биеийнх нь хэлбэр галбир өөрчлөгдөж байгааг анзаарч, гэхдээнас, илүүдэл жингээс болоод гэдэс сууж эхлэв бололтой гэж боддог болжээ.
Тийнхүү Каролин Роуз (охинд ийм нэр өгчээ)аав, ээжийнхээ хувьд жинхэнэ гэнэтийн бэлэг болсон байна.
Эх баригч-эмэгтэйчүүдийн эмч Кимберли Жеси үүнийг байдаг л явдал гэж хэлжээ.“Цөөн тохиолдолд эмэгтэйчүүд төрөх хүртлээ жирэмсэн гэдгээ мэддэггүй. Залуу бүсгүйчүүд, “40” гарсан эмэгтэйчүүдийналь алинд ийм явдал тохиолддог” гэж эмч тодруулан тайлбарласан байна. “Нас тогтсон” эмэгтэйчүүд хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх шаардлагатайг мартчихдаг нь ингэж хожуу төрөх шалтгаан болдогт эмч бас анхаарал хандуулжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ