Дэлхийн хамгийн өндөр хүн 26 настайдаа нас баржээ

Манай гарагийн хамгийн өндөр хүн хэмээн нотлодог 26 настай Порнчай Саосри Таиландын зүүн хойд нутгийн Сурин мужид нас барсан байна.Тэр 2 метр 69 см өндөр байжээ.
Түүнийг дэлхийн хамгийн өндөр хүн гэдгийг албан ёсоор тэмдэглээгүй нь үнэн. Сурин мужийн эрх баригчид Порнчайг дэлхийн хамгийн өндөр хүн гэдгийг нотлуулахын тулд Гиннесийн номын газарт хандах бодолтой байсан ч, ингэж амжаагүй гэнэ. Гиннесийн номонд туркийн Султан Косеныг манай гарагийн хамгийн өндөр хүн гэж үздэг. Тэр 2,51 метр өндөр юм.
“Бангкок пост” сонинд бичсэнээр, Порнчай дааврын хямралтай холбоотой олон өвчинд шаналж байжээ. Тэр зам тээврийн осолд орсны дараа нэлээд хэдэн жил хэвтэрт байсан аж. Сүүлийн нэг жилд Саосри 72 кг турж, бас 12 см өндөр болжээ. Гэхдээ суларч сульдсан булчин шөрмөс нь 153 кг ачааллыг огт даахаа больжээ. Өмнө нь Порнчай Саосри ийм жинтэй байсан байна.
Ээжийнх нь ярьснаар, хүү зургаадугаар ангид орох хүртлээ жирийн лхүүхэд байжээ. Гэвч дараа нь гэнэт түргэн өсч, бүх төрөл төрөгсөд болон танил хүмүүсийг гайхашруулах болов.
Эмч нарын үзэж байгаагаар, энэ залуугийн дааврын тогтолцооны үйл ажиллагаа алдагдаж, үүнээсээ болоод өндөр болсоор байсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ