Аугаа их эх орны дайны энэ өдөр

1941 оны арванхоёрдугаар сарын 5-нд зөвлөлтийн цэрэг давшилтад шилжиж, фашистын германы армиудын “Төв” бүлэглэлийн цохилтын бүлгүүдийг бут цохиж, Москва хотод учирсан аюулыг арилгасан билээ. Энэ нь германы фашист армийн анхны томхон ялагдал байсан юм. Москвагийн ойролцоох тулаанд гитлерчүүд хагас сая гаруй хүн, 1300 танк, 2500 их буу, 15 мянга гаруй машин болон бусад олон техникээ алджээ.
Энэ үйл явдалд зориулан Орост Цэргийн алдрын өдөр гэдэг тэмдэглэлт өдөр бий болгосон юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ