“Исламын улс” бүлэглэл мөнгөний асуудалтай тулгарч эхэлжээ

Сири, Иракт“Исламын улс” бүлэглэлийн эсрэг амжилттай ажиллагаа явуулж байгаагаас дэлхийн хамгийн хангамж сайтай тус террорын бүлэглэлд мөнгөний асуудал үүсч эхлэсэн байна. Энэ нь уг халифат гэгчид хүмүүсийг удирдаж, цаашид шинэ газар нутаг эзлэн, зэр зэвсэг олж авахад бүлэглэлийн толгойлогч нарт саад болж байгаа ажээ. Янз бүрийн мэдээгээр, энэ халифат гэгч нь зургаагаас есөн сая хүртэл хүн амтайюм.

“Бостон глоб” сонин бичихдээ, алба гувчуур авч байсан суурингуудыг тэднээс чөлөөлсөн нь “Исламын улс” бүлэглэлийн санхүүгийн байдлыг мөн хүндрүүлснийг мэдээлсэн байна. Үүнээс гаднадээрэм тонуул хийж, бусдын эд хөрөнгийг хүчээр булааж, түүх дурсгалын зүйлсийг худалдаалж байдаг нь тэдний орлогын эх сурвалжийн чамгүй хэсэг болж байдаг байна. Хөлсний этгээдүүдэд ч багагүй мөнгө зарж байдаг бөгөөд тэдний цалин хөлс сард 400 ам. доллар байсныг 300 болгож хасчээ.

Америкийн Сангийн яамны мэдээгээр, нефтийн экспортнь “Исламын улсад” сард 40 сая орчим, өөрөөр хэлвэл жилд хагас тэрбум ам. доллар оруулдаг байна. Ингэхдээ 2015 онд террористууд хоёр тэрбум ам. долларын санхүүгийн нөөцтэй байжээ.

Туркийн ерөнхийлөгч Тайип Эрпоганы холбогдсон “Исламын улсын” нефтийн худалдаа Сирид ОХУ-ын агаар-сансрын хүчний явуулж байгаа ажиллагааны улмаас чамгүйбуурсан байна. Оросын нисэгчид террористуудын шатахуун тээвэрлэгч машинууд болон нефтийн бусад байгууламжийг устгаж байгаа юм. Террористуудын байрлалыг бөмбөгдөхөд Их Британийн агаарын цэргийн хүчин саяхнаас нэгдсэн билээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ