Стокгольмд Нобелийн шагналын баяр ёслолын долоо хоног эхэлж байна

Нобелийн шагналын баяр ёслолын долоо хоногийн ажил шведийн нийслэлд ням гарагт эхлэж байна, энэ үеэрдэлхийн шинжлэх ухааны хамгийн нэртэй шагнал хүртэх 10 хүнд хүндэтгэл үзүүлэх юм. Харин уг шагналыг арванхоёрдугаар сарын 10-нд Стокгольм хотын филармоны байранд тэдэнд гардуулах ажээ.
Энэ жил шагналыг 10 хүн, нэг байгууллага авна. Энх тайвны шагнал гардуулах ёслол Альфред Нобелийн гэрээслэсний дагуу, Осло хотод болох юм.
1901 оноос эхлэн шагналыг нийтдээ 573 удаа олгож, түүнийг 870 хүн, 23 байгууллага авчээ.Энэ жил хамгийн өндөр настай шагналтан нь АНУ-ын анагаахын шинжлэх ухааны профессор 85 настай Уильям Кэмпбелл, Хятадын Ту Юю нар болж байна. Энэ жил энэ эрхэм дээд шагналыг хүртэж байгаа хамгийн залуу нь 56 настай физикч Такааки Казита юм.
Хэрвээ 2011 онд Нобелийн шагналыг дагадаг мөнгө нь 10 сая швед крон (1,5 сая ам.доллар) байсан бол, “эдийн засгийн таагүй нөхцөл байдлын шалтгаанаар” гурван жилийн өмнө 8 сая крон болж багасчээ. Шведийн кроны ханш суларсантай холбогдон шагналын мөнгө 2001 оноос хойш анх удаа нэг сая ам.доллараас бага, тодруулвал 950 мянган ам.доллар болно.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ