“Исламын улс” Калифорнид террорын ажиллагаа үйлдсэнээ хүлээв

Террорын “Исламын улс” бүлэглэл Калифорнид террорист ажиллагаа үйлдсэнээ хүлээлээ гэж Ройтерс агентлаг бямба гарагт мэдээлжээ.
28 настай Саид Фарук, 27 настай Тэшфин Малик (эмэгтэй) нар Сан-Бернардино хот дахьхөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах төвийн байранд лхагва гарагт халдсан билээ. Тэд тус байгууллагын байранд дайран орж, автомат буугаар шүршиж эхлэжээ. Үүний улмаас 14 хүн амь үрэгдэж, 21 хүн шархадсан юм.
Гэмт этгээдүүд цагдаа нартай буудалцах үеэр алагдсан байна. Тэд чухам яагаад ийм хэрэг үйлдэх болсон шалтгаан нь одоогоор тодорхойгүй байна.
Лос-Анжелес дахь АНУ-ын тагнан мөрдөх товчооны салбарын орлогч дарга Дэвид Боудич түрүүнд нь хэлэхдээ, тус товчоо Сан-Бернардино хотод болсон эмгэнэлт хэргийг террорын ажиллагаа гэж үзэж байгааг зарласан юм.
Дээрх төвдхалдсан үйлдэл нь2012 оны арванхоёрдугаар сарын 14-нөөс хойш галт зэвсэг хэрэглэсэн хамгийн цуст хэрэг явдлын нэг болсон бөгөөд тэр үед 20 настай Адам Лэнза гэгч Коннектикут муж улсын Ньютаун хотын “Сэнди хук” сургуульд 26 хүнийг буудан алсан юм.
Террористууд Америк орныг айлгаж чадахгүй, АНУ өөрийн нутагт гэмт хэрэг үйлдэх боломжийг террористуудад олгохгүйн тулд шийдвэртэй арга хэмжээ авах ёстой. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама бямба гарагт эх орон нэгтнүүддээ хандаж уламжлал ёсоор үг хэлэхдээ ингэж мэдэгдэв. Энэ удаа тэр өөрийн үгийг Сан-Бернардино хотод болсон эмгэнэлт хэрэг явдалд бүрэн зориулсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ