Дэлхийн хамгийн бүдүүн эмэгтэй 230 кг туржээ

12 жилийн өмнө 432 килограмм байсан америк эмэгтэй Катрина Рэйдфорт 230 килограмм туржээ.
Хүүхэд насандаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан бүсгүй элдэв амттанаар “стрессээ тайлж”, түүнчлэн шөнөөр хоол иддэг болсон байна.
Бүр 12 нас хүрэх үед нь Рэйдфордын ээж нь өөрөө түүнд хувцас оёж өгөхөд хүрсэн бөгөөд учир нь таарах хувцас дэлгүүр хоршоонд байдаггүй байж.14 насаа бүсгүй сэтгэцийн эмнэлэгт угтсан байна. Учир нь хэт их иддэг байснаас түүнийг уг эмнэлэгт хэвтүүлжээ. Гэвч эмчилгээ тус болоогүй бөгөөд гэртээ өөрт ньтусгайлан зориулж хийлгэсэн орон дээр хэвтэн, амьдралынхаа ихээхэн хэсгийг өнгөрүүлжбайв. Тэрээр нийгмийн сүлжээгээр байнга харьцаж, гэхдээ үе тэнгийнхэнтэйгээ биечлэн уулзахаас зугатдаг байж.
2003 онд Рэйдфордыг амьсгалын асуудалтай болоход эмч нар түүнийг эмнэлэгт хэвтрүүлэхийн тулд бульдозероор гэрийнх нь ханыг нураахад хүрсэн гэнэ. Ингээд эмэгтэй мэс засал хийлгэж, багахан хэмжээний хар мах, жимс жимсгэнэ, хүнсний ногооноос бүрдсэн хоолны дэгийг чандлан барих болсон.
Урьд нь “хамгийн бүдүүн эмэгтэйд” тооцогдож байсан тэр одоо 203 кг жинтэй болсон бөгөөд хүрсэн амжилтдаа сэтгэл ханах бодолгүй байгаагаа мэдээллээ. Тиймээс илүүдэл жингээ цаашид хасч, унжсан арьсаа янзлуулах бодолтой байгаа гэнэ.
"Би хэзээ ч өөрийгөө ийм аз жаргалтай, итгэлтэй байсныг мэдэхгүй юм" гэж тэр хэлсэн байна.
“Би илүүдэл жингээсээ бүрмөсөн салахыг бодож байгаа. Би гүйж харайж, долоо хоногт гурваас дөрвөн удаа спортын зааланд очиж, бэлтгэлтэй байх дуртай” гэж Рэйдфорт ярьжээ.
Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн жил 470 орчим кг байсан Австралийн хамгийн бүдүүнэр Андре Насржингийнхээ бараг талыг буюу 200 кг хаяж, улмааржингээ 118 кг-д хүргэхээрхичээж байгаа гэнэ.
Өмнө нь хэт их тарганаасаа болоод бараг хөдөлж чаддаггүй байсан бөгөөд хоол идэхээ багасгах гэсэн түүний оролдлого талаар болж байжээ. Учир нь түүний хайртай ээж нь гаднаас цонхоор хоол оруулж өгсөөр байж.Аврагчид түүнийг гэрээс нь гаргахын тулд нэг хананд том гэгчийн нүх гаргахад хүрч байсан байна. Эмч нар өвчтөнийг тусгаарлахаар шийдэж, тэгээд 14 сарын дараа Насрыг эмнэлгээс гаргаж, илүүдэл жинтэй хүмүүсийн тусгай асрамжийн газарт амьдрахыг зөвшөөрчээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ