WikiLeaks: Эрдоган Су-24-ийг сөнөөх тушаалыг биечилэн өгчээ

"Оросын мэдээний алба” радиостанц WikiLeaks порталын мэдээг иш татахдаа, Туркийн ерөнхийлөгч Режеп Эрдоган террорын эсрэг ажиллагаанд оролцож буй оросын нисэх онгоцыг сөнөөх тушаалыг биечилэн өгсөнийг дурьдсан байна.

Порталын мэдээлснээс үзвэл, оросын агаар-сансрын хүчний нисэхийн бүлэгт багтдаг нисэх онгоцонд халдахаар бүр 2015 оны 10 дугаар сард төлөвлөж байжээ. Тэгэхэд Сирид Оросын тусгай ажиллагаа эхлээд байсан юм.

WikiLeaks портал Туркийн Жулиан Ассанж гэгддэг тус орны нэртэй инсайдер Фуат Авнигийн хэлснийг иш татсан байна.

Туркийн халдлагын хариуд оросын агаар-сансрын хүчин оросын нисэхийн бүлгийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг чангатгаж, тухайлбал Сирид зенитийн пуужинт С-400 цогцолбор оруулсны дараа туркийн агаарын цэргийн хүчин нислэгээ зогсоожээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ