27 жилийн өмнө энэ өдөр Арменд аймшигт гамшиг болжээ

1988 оны 12 дугаар сарын 7-нд(УБ-ын цагаар 16 цаг 01 минутад – ред.,) Арменднэг сая орчим хүн ам бүхий тус улсын хойд нутгийг бүхэлд нь хамарсан маш хүчтэй газар хөдлөлт болсон юм. Байгалийн гамшигийн улмаас 25 мянга гаруй хүн амь үрэгдэж, 19 мянга орчим хүн бэртэж гэмтэж, 530 мянган хүн орох оронгүй болжээ.Спитак хот болон 58 тосгон бүрэн эвдэрч сүйрсэн байна.
Ленинакан, Степанаван, Кировкан болон бас 300 гаруй суурингийн зарим хэсэг эвдэрчээ. 600км автозам, 10 км төмөр зам явах аргагүй болж, 230 үйлдвэр эвдэрчээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ