Яценюк болон олигархиудыг төсвийн хөрөнгө идэж байна гэж зэмлэв

Украины Одесс мужийн тэргүүн Михаил Саакашвилитус орны сайд нарын танхимыг дахин зэмлэн буруушаажээ. Арсений Яценюк болон томоохон бизнесчдээр толгойлуулсан авилгачид,хулгайч нар улс орны засгийн эрхийг барьж байна гэж Саакашвили үзэж байна.

Тэрээр Одесс хотод авлигын эсрэг уулзалт дээр үг хэлэхдээ, улс орны төсвөөс жил бүр 5 тэрбум орчим ам. доллар алга болж,улсын үйлдвэрийн газрууд алдагдсан ашгийн хэлбэрээр 120 тэрбум орчим гривен алдаж байна гэж мэдэгджээ. Авлигын янз бүрийн схемийг хэрэгжүүлэхэд Үндэсний банк, засгийн газар болон улс төрчдийн аль аль нь оролцож байна гэж Одесс мужийн захирагч үзэж байгааг оросын РИА Новости агентлаг уламжилжээ.

Михаил Саакашвили дараахи тоо баримтыг дурьдсан байна. Тухайлбал, түүний үзэж байгаагаар, Украины хамгийн баян хүмүүсийн хүмүүсийн нэг болох олигарх Ринат Ахметов төмөр замын тээврийн системд нэвтрүүлсэн схемээр 2 тэрбум ам. долларын ашиг олж байгаа бөгөөд харин “Ардын фронт” бүлгийн депутат, Дээд радын түлш-эрчим хүчний цогцолборын асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Николай Мартыненко улсад 700 сая ам. долларын хохирол учруулжээ.

Одоо Лондон хотод байгаа олигархи Коломойскийг Саакашвили онцлон дурдсан байна.Компаниудын “Приват” бүлгийн эзэн Коломойский“ПриватБанк” болон “Укрнафта” компаниар дамжуулан улсад 2-2,5 тэрбум ам. доллараас багагүй хэмжээний хохирол учруулж байна. “Улс орны байдлыг харгалзан үзвэл, 300-400 сая ам. долларын хохирол учруулсан байхад л засгийн газрыгунагааж болно. ТэгэхлээрКоломойскийн энэ мөнгийг яагаад улс төлөх ёстой юм?” гэж Михаил Саакашвили асуужээ.

Авлига эмийн худалдаа, зам засвар, гаалийн ажиллагаа гээд бүх салбарт нэвтэрсэн байна.Хэрвээ уг хорлолтой тэмцэхгүй бол, энэ бүгд нь шинэ хувьсгал гарахад хүргэжболох юм гэж Саакашвили хэлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ