Трамп лалын шашинтнуудыг АНУ-д оруулахыг хориглохыг уриалав

Социологийн санал асуулгын дүнгээс үзвэл, АНУ-ын лалын шашинт хүн амын нэлээд хэсэг нь америкчуудыг үзэн яддаг байна

АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч тэрбумтан Дональд Трамп тус оронд лалын шашинтнуудыг оруулахыг хориглох шаардлагатай тухай мэдэгджээ.

Тэр энэ байр сууриа лалын шашинтнууд “америкчуудыг үзэн яддаг” гэдгээр тайлбарласан байна.

“Лалын шашинт хүн амын (АНУ-ын) нэлээд хэсэг нь америкчуудыг үзэн яддаг”, харин “америкчуудын эсрэг хүчирхийлэл үйлдэх нь дэлхийн жихадын нэг хэсэг болж байгааг санал асуулгад оролцогчдын 25% зөвшөөрлөө” гэсэн социологийн санал асуулгын дүнг энэ улс төрчийн хэвлэлийн албаны мэдэгдэлд дурджээ. Үүний сацууэдгээр хүмүүсийн тал нь Америкийн лалынхан шашинтнууд шариатын хуулиар аж төрөх эрхтэй байх ёстой гэж үзэж байна.

“Бид энэ асуудлыг тодрууж, ойлгох хүртэл, энэ асуудал аюул учруулж байгаа цагт манай орон ганцхан жихадад итгэж, эрүүл саруулаар сэтгэдэггүй, хүний амь амьдралыг хүндэтгэдэггүй хүмүүсийн зүгээс хийх аймшигт халдлагын золиос болохгүй гэх аргагүй” гэж Трамп хэлжээ.

Одоо тэрбумтан бүгд найрамдах намаас нэр дэвшигсдийн дунд тэргүүлж байгаа юм.

Парист үйлдсэн террорын ажиллагааны хариуд АНУ-д лалын шашны сүмүүдийг хаахасуудлыг “нухацтай авч үзэхийг” түрүүнд нь Дональд Трамп санал болгосон юм.“Би уул нь ингэмээргүй байна, гэвч үүнийг нухацтай бодож үзэх хэрэгтэй. “Аймшигт үзэн ядалт, ер бусын үзэн ядалт хаанаас гарч байгааг ойлгох аргагүй” гэж тэрбумтан хэлжээ.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 2016 оны арваннэгдүгээр сард болно. Олон америк хүн Трампад өөр өөрөөр ханддаг. Тухайлбал, түүнийг арьсны үзэлтэй гэж зэмлэдэг байна. Үүнээс гадна, Трамп америкийн одоогийн төрийн тэргүүн Барак Обамагширүүн шүүмжилдэг юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ