Багдадад машинууд дэлбэрч 66 хүн амь үрэгджээ


Иракын нийслэл Багдад хотын Шиа дүүрэгт нэг дор байсан машинууд дарааллан дэлбэрч 66 хүн амь насаа алдлаа хэмээн тус хотын цагдаагийн газраас мэдээллээ. Шархдаж гэмтсэнхүмүүс асаролон байгаа бөгөөд тэдгээр хүмүүсийн тоо хараахантодорхой болоогүй байгаа ажээ. Амь насаа алдсан хүмүүсийн дотор бага насний хүүхдүүд ч байжээ. Худалдааны төвүүд, хүнсний захын ойролцоо дэлбэрэлтүүд явагдсан учир ийнхүү олон хүн өртөж амь насаа алдсан байна.
Сүүлийн үед Ирак руу довтлох элдэв довтолгоо, халдлага ихсэж байгаа хэмээн тус улсын удирдагчид хэлж байна. Түүнчлэн энэ бүх халдлагуудыг улт төрийн зорилготой санаатай үйлдлүүд хэмээнүзэж байгаа. Тус улсад 2006 оноос халдлага довтолгоон нэмэгдэх болсон. Энэ хугацаанд хэдэн мянган энгийн иргэд цаг бусаар амь насаа алдсан гэсэн тооцоо судалгаа гарсан байна.
НҮБ-аас гаргасан мэдээллээр өнгөрсөн дөрөвдүгээр сард гэхэд 700 хүн амь насаа алдсан гэжээ. Энэ ньсүүлийн таван жилийн хугацаанд нэг сарын дотор хамгийн олон хүн амь насаа алдсан тохиолдол болсон байна. Харин энэ сард нийтдээ 450 орчим хүнхалдлагын улмаас амиа алджээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ