Орос улс шумбагч хөлгөөс “Исламын улс”-ын байрлалуудад анх удаа цохилт өгөв

Орос улс Газрын дундад тэнгисийн мандлаас “Ростов –на-Дону” шумбагч хөлөг онгоцноос “Калибр” далавчит пуужингаартеррорын “Исламын улс” бүлэглэлийн байрлалуудад анх удаа цохилт өгснийг батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдэв.
Түүний хэлснээс үзвэл, нисэх хүчин болон шумбагч хөлөг онгоцны флотсирийн Ракка хотын ойролцоохитеррористуудын хоёр томхон байрлалыг амжилттай устгажээ. “Сум хэрэгслийн агуулах, мина үйлдвэрлэдэг завод болон мэдээж, нефтийн дэд бүтэцэд ноцтой хохирол учруулсан гэдэгт бид бүрэн итгэлтэй байна” гэж ОХУ-ын батлан хамгаалахын сайд мэдэгджээ.
Нарийн тусгалтай шинэ зэвсгээр цохилт өгсөн үр дүнг судлаж үзэхийг Оросын ерөнхийлөгч Владимир Путин даалгасныг Интерфакс агентлаг уламжилсан байна. Пуужингуудыг цөмийн цэнэгт хушуугаар тоноглох шаардлагагүй гэдэгт найдаж байгаагаа төрийн тэргүүн илэрхийлжээ.“Калибр” далавчит пуужин, “А-101” пуужинсайн зэвсэг гэдгээ нэгэнт харуулсан, энэ нь орчин үеийн их үр дүнтэй, нарийн тусгалтай шинэ зэвсэг бөгөөд ингэхдээ эдгээрийг ердийн цэнэгт хушуу, тусгай цэнэгт хошууны (цөмийн) аль алинаар тоноглож болох юм.Террористуудтай тэмцэхэд ингэх хэрэггүй, хэзээ ч ийм шаардлага гарахгүй” гэж ерөнхийлөгч хэлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ