“Исламын улс”-ын толгойлогч Туркээс Ливид очжээ

Олон улсын террорын “Исламын улс” байгууллагын удирдагч Абу Бакр аль-Багдади Туркээс Ливи улсад очжээ. FARS агентлаг учрыг мэдэх хүмүүсийн ярьсныг иш татан, мягмар гарагт ингэж мэдээлсэн байна.

Иракийн тагнуулын байгууллагын зүгээс мөрдөн шалгахаас бултахын тулд оршин байгаа газраа солих шаардлагатай болсныг тэмдэглэжээ. Дээрх эх сурвалжуудын хэлснээр, “Лалын улс” бүлэглэлийн толгойлогч Иракийн умард нутгийн Сирт хотоор дамжин Ливид очсон байна.

Түрүүнд нь аль-Багдади Иракаас Сирид хэд хэдэн удаа очиж, буцаж байжээ. Хэвлэлд мэдээлснээр, тэр сүүлчийн удаа 11 дүгээр сард Сирийн Альбу гэдэг жижиг хотоос “Исламын улс” бүлэглэлийнхний эзлэн авсан иракийн Мосул хотод, эндээс дахин Туркт очсон байна.

10 дугаар сарын 11-нд Иракийн агаарын цэргийн хүчин Абу аль-Багдадийн явж байсан байж болох цуваанд цохилт өгчээ.Түүнийг шархадсан тухай мэдээ сүүлд гарсан юм. Тус бүлэглэлийн удирдлагын найман төлөөлөгчийг устгасан ч, лалынхны толгойлогч алагдсан хүмүүсийн дунд байгаагүй байна.

2014 онд “Лалын улс” бүлэглэл Сири, Иракийн нутаг дэвсгэрийн нэг хэсгийг эзлэн авч, тунд халифатын улс байгуулсныг тунхагласан юм. Мөн оны наймдугаар сараас АНУ тэргүүтэй 65 орны эвсэл Иракийн нутгийг бөмбөгдөж, тэнд тулалдаж байгаа курдийн хүчнийг дэмжиж байгаа билээ. Харин Орос улс есдүгээр сарын 30-наас Сири дэх лалынхны эсрэг агаарын хүчний ажиллагаа явуулж эхлэсэн юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ