Чехийн ерөнхийлөгч Турк улсыг “Исламын улсын” холбоотон гэв

Чехийн ерөнхийлөгч Милош Земан Туркийг Европын холбоонд элсүүлэхийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэнийг хэвлэлд мэдээлсэн байна.

“Турк ЕХ-ны гишүүн болох ёсгүй” гэж түүний хэлснийг дурджээ. Турк НАТО-гийн гишүүн, гэхдээ заримдаа “Лалын улс” бүлэглэлийн холбоотон юм шигээравирдаг бөгөөд тиймээс энэ оронтой болгоомжтой харилцах хэрэгтэй гэж Земан тэмдэглэсэн байна.

Сирийн дүрвэгсдэд туслахад зориулан Туркт мөнгө өгөхөөрЕХ төлөвлөж байгааг тэр бас шүүмжилжээ.“Турк эдгээр дүрвэгчийг тэжээж чадна, учир ньтэд Турктэй нэг ижилшашин шүтлэгтэй улс” гэж Земан дурдсан байна. “Намайг ингэж хэлээ гэж Туркийн элчин сайд Чехийн засгийн газартэсэргүүцлийн нот ирүүлнэ хэмээн бодож байна” гэж ерөнхийлөгчдүгнэжээ.

Чех бол парламентын бүгд найрамдах улс, тиймээс ерөнхийлөгч гол нь төлөөллийн болон ёслолын шинжтэй үүрэг гүйцэтгэдэг.

Одоо Туркт 2 сая гаруй сирийн дүрвэгч байгаа юм. Тэдний амьжиргааны нөхцлийг сайжируулах зорилгоор ЕХ Турк улсад 3 тэрбум орчим евро гаргаж өгөхөөр арваннэгдүгээр сарын 29-нд амласан юм. Шилжин суурьшигчдыгтус оронд саатуулж, завиар грекийн эрэг рүү, харин тэндээс ЕХ-ны бусад орны нутаг руу явуулахгүй байх үүднээс ийнхүү санхүүжүүлэхгэж байгаа ажээ.

Арваннэгдүгээр сарын 24-нд туркийн F-16 нисэх онгоцууд оросын фронтын Су-24 бөмбөгдөгч нисэх онгоцыг сөнөөсөн билээ. Оросын ерөнхийлөгч үүнийгтеррористуудын хамсаатнууд“ар нуруунаас цохисон хэрэг” гэж тодорхойлсон юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ